Дуунд дуртай дуучин монгол түмний сэтгэлд хоногшсон "Хос залуус", “Үнэнч хайраа зориулъя”, "Шар цэцэг" зэрэг дуунууд эгшиглэх гайхалтай үдэш 3 сарын 16-ны үдэш “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа тохиох нээ. Тодруулбал: "Харш" хамтлагийн дуучин, хөгжимчин, МУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Б.Баяртсайхан “Миний аялгуу-2” хэмээх бие даасан амьд тоглолтоо хийхээр болжээ.

   Монголын дууны урлагт 35 жил зүтгэж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа түүний тоглолтонд “Харш” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Тэдний хувьд бүрэлдэхүүнээрээ яг 10-н жилийн дараа ийнхүү тайзнаа дахин хамтарч тоглох гэж байгаа нь энэ юм. Түүнчлэн тэдний нэгэн үеийн андууд болох “Чингис хаан” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцож жинхэнэ хит дуунуудыг амьдаар эгшиглүүлэх нээ.

 

 

 

 

   Дашрамд дуулгахад: “Миний аялгуу-2” тоглолт үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт ард түмний “Бренд” болсон дуунуудаа үзэгч түмэндээ хүргэж тоглолтоо доргио эхлүүлэх аж. Харин хоёр дахь хэсэг нь "Харш" хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Баяртсайханы зохиосон дуунууд дуулагдах гэнэ. Мөн эрхэм дуучин маань цэрэгт байсан үеийнхнийгээ уриалж цэргийн дуунуудаас дуулах бөгөөд 1983-1990 онуудад Сонгины керозинад цэргийн алба хаасан алба хаагчид, 1983-1989 онуудад Улиастайд алба хаасан девизийн офицер, цэргүүдээ ийнхүү урьж байгаа ажээ.