“Харанга” хамтлагийн дуучин, СТА Х.Лхагвасүрэн “Монгол ээж” хэмээх шинэ цомгоо өлгийдөн авч тус цомгийнхоо баяр болгож бүх сайхан ээжүүддээ зориулан 3 сарын 5,6-нд амьд тоглолтоо хийхээр болсон тухайгаа зарлсан билээ.

    Монгол ээжүүддээ зориулан тоглож буй тус тоглолтонд “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд мөн урилгаар ээжийн тухай олон сайхан дуутай, поп дива МУГЖ Т.Ариунаа болон МУСТА Х.Оюунбилэг нар оролцох юм. Ингээд та бүхэндээ Х.Лхагвасүрэнгийн тоглолтондоо зориулан гаргасан "Эхийн ач" дууны шинэхэн клипийг хүргэж байна.