УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар 3 сарын 18-нд  мэдээлэл хийж, улс төрийн шинэ нам байгуулж буйгаа мэдэгдсэн билээ.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Л.Болд:  “Ж.Батзандан бид хоёр нам бус УИХ-ын гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна." хэмээсэн юм.

Үүнээс хойш тэд орон нутагт уулзалтууд хийн, намынхаа гишүүдийг бүртгэж буй бөгөөд одоогийн байдлаар 5000 гаруй хүнийг нэгтгээд буй юм байна.

Мөн тэд намдаа Шинэ Ардчилсан Нам гэдэг нэр өгөх зорилготой байгаа бөгөөд хэрэв Улсын Дээд Шүүх уг нэрээр нь бүртгэхгүй бол Шинэ Ардчиллын Нам, Ардчилсан Шударга Ёсны Нам гэсэн нэрийн хувилбар бий аж.

Товчхондоо бол Ардчилсан Намтай ижил төстэй нэртэй нам байгуулахыг Л.Болд, Ж.Батзандан нар зорьж буй юм байна.