Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж байна. Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ байгуулснаа зарлаж, хэлмэгдэгсдийн эрх ашгийг хамгаалж ажиллана гэсэн юм.

Цааш нь "Намайг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсны дараа зургаан хүн уулзлаа. Бүгд Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бий болгосон хонгилоор орж хохирсон хүмүүс. Эдгээр хүмүүс хамтарч энэ бүхэнтэй тэмцье гэсэн санал гаргасан. Учир нь хэлмэгдсэн хүмүүс олон бий. Нэгэнт хонгилд хэлмэгдээд бүх шатыг нь туулсан хүний хувьд би хонгилыг нураахад дуу хоолойгоо оруулахаар холбоогоо байгуулахаар шийдсэн” гэж зөвлөсөн асан Л.Гансүх ярив.

"Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ

  1. Хонгилын хоригчдын эрх ашгийг хамгаалах
  2. Шүүх, прокурор, авлига, тагнуул, цагдаад шургалсан хогилын гишүүдийг илрүүлэхэд хамтарч ажиллах
  3. Хогилыг арилгах чиглэлээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар Төрийн байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна.