УИХ-ын дарга асан М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яаралтай “шуурхай” зарлан уулзалдсан байна. 

Тэдний уулзалт маш өндөр хамгаалалтын дор Хүүхдийн урдан бүтээх төвийн зүүн талд байдаг УИХ-ын гишүүн, “Хурд”-ын Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Новотел” зочид буудалд болж байна гэсэн мэдээ өчигдөр сошиал медиагаар цацагдав.

Үүнийг үгүйсгэн, УИХ-ын гишүүн М.Энхболд :

"Нууцаар уулзсан" гэж гүтгэдэг "шинэ зүйл" дэлгэрээд байх шиг байна.

 

Элбэгдорж гэдэг хүнтэй өнгөрсөн жил наадмын талбай дээр тааралдсанаас хойш уулзаагүй ээ.

УИХ-ын гишүүн Эрдэнэтэй ялангуяа чуулгантай үед өдөр бүр л тааралдаж, уулздаг." гэжээ.

Х.Цэцэнноров

sonin.mn