Өчигдөр буюу 03 дугар сарын 28-ны өдөр Баабар зэрэг нийгэмд танигдсан 10 гаруй хүн санаачлан 2020 оны сонгуульд нэр дэвших бие даагчдыг дэмжих ‘Электорат хөдөлгөөн’ байгуулж байгаагаа зарлаж тунхаг бичигт гарын үсэг зурцгаалаа.

Тус хөдөлгөөний санаачлагчдын үзэж байгаагаар намуудын нэр хүнд шалан дээр унасан энэ үед “Шударга бие даагч” нарыг гаргаж ирж тэдгээрийгээ 2020 оны сонгуульд дэмжиж ажиллах зорилготой гэнэ.

   Гэтэл намуудын эсрэг ажиллаж намын нэр дэвшигчдийн эсрэг ажиллахаар тунхаглаж буй хөдөлгөөнийг санаа зорилго нэгдэн байгуулсан, нийгэмд танигдсан гэх тодотголтой 10 гаруй хүний дунд бүх насаараа Монгол Ардын Намд хүчин зүтгэсэн гэгддэг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров багтжээ. Түүний хувьд 2016 оны сонгуульд МАН-ын төлөө хүчээ өргөж УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Батболдын сонгуулийн сурталчилгааны ажилд идэвхийлэн зүтгэж ажилласан. Түүнийхээ хариуд 2016 оны сонгуулийн ялалтын үр дүнд байгуулагдсан нийслэлийн дарга нарын бүрэлдэхүүнд хүү Ж.Дамдинцэрэнгээ оруулж Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга болгосон. Гэсэн ч өнөөдөр Н.Жанцанноров МАН намаасаа урваж 2020 оны сонгуульд намынхаа нэр дэвшигчдийн эсрэг ажиллах бие даагчдыг дасгалжуулж ажиллахаар болжээ.

  Түүний энэ шийдвэр ойлгоход бэрх байгаа ч МАНАН, 60 тэрбум гэх зүйлүүдтэй нэр холбогдож намаасаа хөөгдсөн болон удахгүй хөөгдөх гэж буй МАН-ын асман дарга нарын заавраар байгуулагдаж байгаа гэх ‘Электорат хөдөлгөөн’-ний удирдагчдын нэгээр ажиллах болсон нь хачирхалтай юм.



  •  

2014 онд МАН-ын ‘Хамтдаа шийдье’ бүсийн зөвлөгөөнд Н.Жанцанноров оролцсон үеийн зураг

УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Батболдын сонгуулийн сурталчилгааны нээлтэд Н.Жанцанноров оролцсон үеийн зураг


  •  

‘Электорат хөдөлгөөн’ байгуулагдсанаа зарлаж санаачлагчид нь тунхаг бичигт гарын үсэг зурцгаах ёслолд Н.Жанцанноров оролцсон үеийн зураг

 

etoim.mn