Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 31. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 26. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр.  

Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Хий    

Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.