Өнөөдөр " Их хотын барилга үзэсгэлэн" болно. Тус үзэсгэлэнг “Шуурхай зар” сонины газраас зохион байгуулж байгаа бөгөөд барилгын салбарын бизнес эрхлэгчид, барилгын компаниуд болон энэ чиглэлээр худалдаа үйлчилгээ сонирхсон хүн бүхэнд нээлттэй болох юм. 

"Их хотын барилга" үзэсгэлэн “Шуурхай зар” сонины байранд зохион байгуулагдана. Уг үзэсгэлэнг цаашдаа ч тогтмол зохион байгуулах ажээ. Хотын А зэрэглэлийн бүсэд барилгын үзэсгэлэн тогтмол гарах болсноор иргэд хурдан шуурхай, хямд, сонголт ихтэй үйлчилгээ авах боломжтойг тус сонины газрын хамт олон онцлов.

Дашрамд дуулгахад, “ Шуурхай зар” сонины газар нь  1991 оноос одоог хүртэл 28 дахь жилдээ  тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд 300 гаруй гэрээт борлуулагчтай,  7 хоногт 12 мянган ширхэг сонинг зах зээлд нийлүүлж  байгаа бөгөөд  давтагдсан тоогоор нэг удаагийн дугаарт 7000 гаруй үгэн зар, реклам нийтэлдэг, хамгийн их хандалттай зар сурталчилгааны суваг болон өргөжсөн юм.