НҮБ-аас хамгийн аз жаргалтай улсуудыг танилцууллаа. Энэ оны хамгийн аз жаргалтай орноор Финланд улс тодорч, удаах байрт Дани, Норвеги, Исланд, Нидерланд, Швейцар, Швед, Шинэ Зеланд, Канад улс жагсжээ.

Манай улсын хувьд дээрх жагсаалтад 156 орноос 83 дугаар байрт бичигдсэн байна. 156 орныг хамруулсан судалгааны дүнг ДНБ, иргэний эрх чөлөө, эрүүл амьдралын орчин нөхцөл, нийгмийн халамж үйлчилгээ зэрэг шалгуурт үндэслэн гаргадаг аж. Финланд улсын ард иргэд өндөр татвар, даатгал төлдөг ч тэр хэрээр төр засагтаа итгэдэг болох нь судлаачдын анхаарлыг татсан байна. Түүнчлэн тус улсын иргэдээс гадна тэнд амьдарч буй цагаачдын аз жаргалын индекс ч өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар судалгааны удирдагч, эдийн засагч Жон Хелливел “Финланд улсын иргэд нэгнийхээ эрх чөлөөг хүндэлж, бие биедээ маш энэрэнгүй ханддаг" хэмээн онцолсон байна

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин