Энэ сарын 23-нд улс даяар явагдсан Монгол хэл бичгийн шалгалтын хариу өнөөдөр гарлаа. БСШУС-ын сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон.

Уг шалгалтын хариуны талаар Боловсрол үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "Шалгалтад төгсөх ангийн 16100 сурагч хамрагдаж, түүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй  байна. Харин 84.1 хувь нь шалгалтдаа тэнцсэн" гэлээ. 

Энэ жил монгол хэл бичгийн эхний шалгалтад нийт 18500 орчим шалгуулагч бүртгүүлсэн ч улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байсан юм.  Зарим шалгуулагчид хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол зарим шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-нд шалгалтад хамрагдах боломжтой бөгөөд шалгалтаддаа тэнцээгүй 2729 төгсөгч энэ сарын 1-15 хооронд дахин шалгалтад бүртгүүлэх шаардлагатай ажээ. Дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулах юм байна. Тус шалгалтад орох сурагчид заавал бүртгүүлэх ёстой гэдгийг анхааруулав.