Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу  дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. 

Энэхүү өдрийн гол зорилго нь "Хүүхдийг бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх, нөхөрлүүлэх" явдал юм. Дэлхийн нийтээр 52 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг зарим улс оронд хүүхдийн номын үзэсгэлэн гаргаж, хүүхдүүдэд ном үнэгүй бэлэглэх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Манай улсад энэхүү өдрийг зарим сургууль нь сурагчддаа  номын сандаа ном бэлэглэх аян зэргийг өрнүүлж тэмдэглэж байгаа ажээ.

Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төржээ. Түүний зохиосон "Нугасны муухай дэгдээхэй", "Ямх охин", "Эрэлхэг тугалган цэрэг" зэрэг бүтээл нь дэлхийн үлгэрийн санд томоохон байр суурь эзэлдэг билээ.