"Миний хөрш чөтгөр", "Бодлын хулгайч", "Дэв", "Ану Хатан", “The Call”, "Бурхан өршөөг" зэрэг олон киноны ерөнхий зураглаачаар ажиллаж аль хэдийнээ үзэгчдийн танил болсон чадварлаг зураглаач бол  МУСТА Д. Ангараг билээ. Тэрбээр Австралийн кино зураглаачдын холбооны гишүүн,  кино зураглаач,  гэрэл зурагчин мэргэжилтэй. Мэргэжлийн зураглаач болохын тулд Д.Ангараг “Монгол Филмс” студийн захирал Золбаярын туслах зураглаачаар ажиллаж байсан. Ийн ажиллаж байх хугацаанд нь  Хятадад суралцах оюутан шалгаруулалтад тэнцэж БНХАУ-ыг зорьж 2008 онд Бээжингийн кино академийг төгсчээ.

Сургуулиа төгсөөд Монголдоо ирээд хийсэн түүний анхны кино бол "Миний хөрш чөтгөр". Зураглаач Д.Ангарагийг эх орондоо ирээд удаагүй байхад нь "Х Түц" хамтлагийнхан хамтарч ажиллах санал тавьснаар анхны уран бүтээл дээрээ ажилласан түүхтэй.

Монголын кино урлагийн акулууд буюу алтан үеийнхэн ихэнхи нь Орост сургуулиа төгссөн байдаг. Тиймээс манай улсын бүтээж буй дэлгэцийн бүтээлүүдээс орос школ үнэртдэг гэдэг. Энэ талаар Д.Ангараг  саяхны нэгэн ярилцлагадаа "Би энэ талаар боддог юм. Сургуулиа төгсч  ирснээсээ хойш л энэ талаар бодож эхэлсэн. Эхэндээ Оросын, Хятадын арга барил гэж нэг их анхаарч анзаардаггүй байлаа. Харин тодорхой хэмжээнд уран бүтээл хийгээд ирэхээр анзаарагдаж эхэлдэг юм байна. Хятадын үндсэн суурь, баримталдаг зарчмаа Оросоос авсан гэдэг юм билээ. Түүн дээр өөрсдийн арга барилаа нэмээд, Америкийнхаас багаханыг авч нэмээд, өөрийн гэсэн арга барилыг гаргаж ирсэн юм билээ. Яг Хятадын арга барил гэж тусдаа байхгүй. Яах вэ, тэд тулаантай киноны зургийг маш сайн авдаг шүү дээ. Яагаад гэвэл маш олон жилийн турш хийгээд, зураг аваад сурчихсан учир нисдэг, олон хүн тулалддаг киноны зургийг сайн авдаг. Эртнээс суусан аргачлал  болохоор тэр. Тэр ч битгий хэл зөвхөн тэр нисдэг, тулалддаг хэсгийн зургийг авдаг зураглаач, найруулдаг найруулагч гэж байна. Харин бид тийм зураг авна гэвэл хэцүү. Яагаад гэвэл бидэнд тийм туршлага байхгүй шүү дээ. Үүнийг л арга барил, школ гэж хэлээд байгаа юм болов уу гэж ойлгодог. Ер нь тэгээд зураглаач хүн онолоо маш сайн  мэддэг байх хэрэгтэй. Түүн дээрээ тулгуурлаад, өөрийнхөө арга барилаар ажиллах ёстой. Би ч гэсэн өөрийнхөө арга барилаар л ажилладаг" гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Д.Ангараг "Ану хатан" киног бүтээхдээ гар утсаа ашиглаж зураг авалтаа хийж байсан гэнэ. Учир нь түүнд утсаар зураг авах нь уран бүтээлчийн сэтгэлгээний л асуудал гэв. Гэхдээ мэдээж гол том камер байх хэрэгтэй аж. Том камер аваад явчихаж болохгүй газар гар утсаар зураг авч болно. Уран бүтээлчид  гар доор байгаа зүйлээ бүрэн ашигладаг байна.

Д.Ана