Сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн багш нар үндсэн ажлынхаа ачаалалд 37 хувийг үлдсэн 63 хувийг бусад нэмэлд ажилд зарцуулж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ талаар  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Багш нар долоо хоногт 40 цаг ажилласан нэмэгдэл хөлсөө авах боломжийг бүрдүүллээ. Засгийн газраас цалин нэмчихээд илүү цагийн мөнгийг ологохгүй байна гэх зөрүү ойлголт нийгэмд яваад байсан. Тэгвэл энэхүү зөрүү ойлголтыг заслаа. Багш нар нэмэгдсэн цалин дээрээ илүү цагийн хөлсөө энэ сараас аваад явах боломжтой. Оны эхнээс олгох ёстой байсан илүү цагийн хөлсийг нөхөж олгоно. ЕБС-ийн багш жирэмсний чөлөө авсан болон долоо хоногоос дээш хугацаагаар чөлөө авсан үед орлож ажилласан багшид илүү цаг бодогддог. Боловсролын сайдын багцад байгаа хөрөнгөөс илүү цагийн хөлсийг шийднэ. Багш нарын илүү цагийн асуудал шийдэгдэж, олгогдохоор боллоо" гэлээ.