Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын Нэгдүгээр багийн малчин С.Сангидоржийн хотонд 4 ихэр хурга төллөжээ.  Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа олон ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж. Тиймээс монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсч үржихийн бэлгэдэл гэж үздэг байна.