Автотээврийн үндэсний төв рүү чиглэсэн АТГ-ын бас нэгэн ажил эхэлжээ. Энэ бол азын дугаарын бизнес. Тоонд дуртай монгол түмний бас нэгэн хөөрөгдөл нь “автомашины азын дугаар”.

Ижил тоонууд бүхий дугаар 10 сая хүртэл үнэ хүрдэг байна. ЗТХЯ-ны болон АТҮТ-ийн ажилтнууд улсын дугаарыг 1.6 сая төгрөгөөр зарсан, 3333, 7774, 8886 гэх зэрэг дугааруудыг 7-12 удаа шилжүүлсэн, ингэхдээ шан харамж авдаг гэх мэтээр иргэд АТГ-т гомдол ирүүлж байгаа аж.

Ингэж улсын өмч болох автомашины улсын дугаарыг олгох ажил бизнес болоод удаж буй. Тиймээс азын дугаараар бизнес хийж халаасаа түнтийлгэж байгаа төрийн албан хаагчдыг таслан зогсоохоор АТГ ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд өнөөдөр (2019.04.05) АТҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм байна.