Инээдмийн урлагийн загалмайлсан эцэг хэмээн олноо хүндлэгддэг Б.Батзаяа гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Тодруулбал, тэрбээр БНСУ-д зүрхний мэс засал хийлгэхээр болсон бөгөөд одоогоор түүний биеийн байдал хүнд байнгын эмчийн хяналтанд байгаа юм.

Тиймээс түүний эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт хийхээр тов нь гарчээ. Тус тоглолт ирэх сарын 3-нд “UB palace”-д болно. Тоглолтод Монголын орчин цагийн хошин урлагийг үндэслэгчид, хошин шогийн продакшнууд оролцох юм.

Тухайлбал,  “Маск”, “Шинэ үе”, “Х Түц” “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” зэрэг хошин урлагийн хамтлагуудаас гадна МУГЖ Д.Сосорбарам, Л.Чаминчулуун, Г.Жагдаг, Б.Туяа нарын  ахмад үеийнхэн өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулах гэнэ. Тоглолтын тасалбар 15, 20 мянган төгрөгийн  үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Д.Ана