Өнгө төрх, стиль имижээрээ бусад дуучдаас үргэлж ялгарч чаддаг нэгэн бол “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука. Тэгвэл энэ удаад бас л олноос онцгой хувцаслажээ.  Цасан гоо ба долоон одой хүүхэлдэй киноны баатрын зурагтай цамц, ажил хэрэгч гэмээр төрхийг тодруулагч нүдний шил гээд этгээд зохицолыг яахын аргагүй бүрдүүлжээ. Үүгээр зогсохгүй улаан өнгийн гоёл чимэглэл царай төрхийг нь улам тодруулсан харагдана. Тэрбээр "Hi Honey" уран сайхны киноны дууг дуулсан байна.