Дэлхийн алдарт дуучин Нана Квамэ Аброква өнөө өглөө 7.20 цагт Монголд хүрэлцэн ирлээ. Тэрбээр 11.30 цагт “Blue sky tower”-т өөрийн хэвлэлийн бага хуралд оролцсон юм.

Дуучин Нана: "Би монголд ирсэндээ маш их баяртай байна. Намайг маш сайхан хүлээж авлаа. Үнэхээр зочиломтгой ард түмэн юм" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Нана үүрээр монголд онгоцноос буусан юм. Тэрбээр зохион байгуулагчдаас өнөөдөр өглөө Монголд нар гарах уу гэж хамгийн түрүүнд асуужээ. Түүнийг ирснийг бэлэгшээж монголын маань нар манддагаараа сайхан мандлаа хэмээн түүний тоглолтын ерөнхий зөвлөх Б.Долгион уг хурлын үеэр онцлов.

Мөн Дуучин Нана "Монголд ирэхэд минь халуун дулаан уур амьсгалтай хүлээж авсанд баяртай байна. Техник технологи маш их хөгжсөн байна. Би 10-хан цаг онгоцоор нисээд ирлээ. Гэхдээ би их ядарсан. Та бүхэнтэйгээ тоглолтод дээрээ уулзах гэж байгаа маш их баяртай байгаа" гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Монголын амьтны эрх хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн хүрэлцэн ирж хавар төллөх мазаалайн бамбарууш буюу алманцагтаа нэр хайрлахыг хүссэн юм. Түүний энэхүү хүсэлтийг Алдарт дуучин Нана "баярлалаа. Болно" гэж хариуг өглөө.

Монголын амьтны эрх хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн: “Монголын Говьд цөөхөн үлдсэн 22 мазаалай бий. Энэхүү мазаалайнуудын минь төлөө Герман улсаас хүрэлцэн ирж тоглолтоо хийх болсон баяртай. Дэлхийн болоод монголын олны танил хүмүүсийг энэ чиглэл рүү анхааралаа хандуулахад уриалж байгаа Нанатай баярлалаа. Байгаль хамгааллын ажлыг урлагтай хослуулж их ажил өрнүүлж буйд сэтгэл хангалуун байна. Ирэх хавар мэндлэх Мазаалай бамбаруушт нэр хайрлана уу гэж Дуучин Нанагаас хүсэхэд өөрөө их баяртай хүлээж авч зөвшөөрсөнд баяртай байна. Энэхүү үйл ажиллагаанд нэгдэж өөрөө гарын үсгээ зурлаа. Мазаалайг хамгаалах их үйлсэд гадаадын дуучин хүртэл ирж нэгдэж хувь нэмрээ оруулж байгаа нь Монголын улс төр, бизнесмен, урлаг соёлын одуудыг бас бусад нэн ховор амьтныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах байх гэдэгтэй итгэлтэй байна”  гэлээ.

Энэ үеэр дуучин Нана та бүхнээс асуух зүйл байна хэмээн “Монголд ирээд цонхоороо харсан чинь зам дээр ихэвчлэн цагаан, саарал өнгөтэй машинууд унаж байгаа харагдаж байна” гэж хүрэлцэн ирсэн сэтгүүлчдээс асуусан юм. Энэхүү асуултад Б.Долгион залуучуудаа төлөөлөн би хариулья гээд “Сүү шиг цагаан сэтгэлтэй хүмүүс гэдгээ илэрхийлж Монголчууд  цагаан өнгийг эрхэмлэдэг юм. Тийм учраас цагаан, саарал өнгийн машин сонгож унадаг” хэмээн хариулсан юм.

Ингээд уншигч та бүхэндээ гэрэл зургийн сурвалжлагыг хүргье.

















































Х.Даваа