Ази Номхон далайн орнуудын өсвөр үеийн Олон улсын төгөлдөр хуурчдын VI тэмцээн Гонг конг улсад зохиогдож өнгөрлөө.

Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохиогддог бөгөөд дөрөвдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд болдог ажээ. Ази Номхон далайн орнуудын өсвөр үеийн Олон улсын төгөлдөр хуурчдын VI тэмцээнд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 2а ангийн сурагч З.Амин-Эрдэнэ амжилттай оролцсон байна. Тодруулбал, Тэрбээр 2 ангилалд оролцсон бөгөөд тус бүрд нь тэргүүн байранд шалгарч 2 алтан цомын эзэн болжээ. Дашрамд сонирхуулахад З.Амин-Эрдэнэ нь СТА дэд профессор С.Саянцэцэгийн шавь бөгөөд энэ сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан “Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам”-д тэргүүн байр эзэлж байсан авьяаслаг сурагч юм.