Энэ онд 4000 гаруй тонн мах бэлтгэж, нөөцөлжээ. Уг махыг даваа гарагаас эхлэн борлуулах юм байна. Махны жижиглэнгийн үнэ үхрийнх кг нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж.

ХХААХҮ-ийн яамнаас нөөцийн махыг 10 мянган тоннд хүргэхээр төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн тоог ч нэмж байгаа юм. Албан ёсны нөөцийн махыг 2-3 кг-р савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошгожуулжээ.