Өнөөдөр 11.00 цагийн үед Богдхан ууланд түймэр гарчээ.Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар мэдээллээ.

Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн осол ихээр гарах болсон. Он гарсаар өдөрт хамгийн багадаа галын 10 дуудлага ирж байгаа юм байна. Тиймээс ард иргэдийг галын аюулд өртөхөөс сэргийлж, ил задгай газарт гал гаргахгүй байхыг анхааруулж байна.