Та бүхнээсээ зөвөлгөө авах гэсэн юм. Зөвөлгөө ч гэж дээ үзэл бодлоо хуваалцаарай. За юу болсноо сийрүүлье. Би хувиараа 1 жижигхэн бизнес хийдэг юм. Нэг их том биш л дээ. Хэрэндээ л болгоод байдаг юм.

Би эхнэр 2 сайхан охинтой. Амьдрал минь хагас жилийн өмнөөс болохоо байчихлаа. Эхнэр минь намайг хуурч араар минь тавьж бага охиныг минь гаргасан байсныг мэдээд хамаг амьдрал минь утгагүй болж ёстой л сүнсгүй сүг шиг болчихсон. Хэсэг тусдаа амьдраад салая гэж бодсон ч 2 охиноо бодоод хойд эцгийн царай харуулалгүй өсгөе гэж шийдсэн.

Би бага охиноо өөрийн охиноо л гэж бодож өсгөж хайрлаж ирсэн. Одоо ч тийм. Гэтэл эхнэр маань гэмшсэн шинжгүй ажлынхантайгаа гадуур гарч шоудаад бас зүгээр байдаггүй бололтой. Би эхнэртээ 100 хувь буруу өгөөгүй ээ. Яагаад гэвэл тэр үед нь ажил ихтэй анхаарал халамж муу тавьдаг байснаа хүлээн зөвшөөрч нүдээ аниад уучилсан. Гэхдээ л одоо бол харилцаа үнэхээр мөс шиг хүйтэн. Би ч өөрөө аашны муухайгаар аашлаад хардаж сэрдээд байдаг болчиж. Нэг ёсондоо эвдрээд байна гэсэн үг.

Миний хүсч байгаа зүйл зүгээр л хүний сайн хань шиг уян зөөлөн бүх зүйлээ ярилцаад өмнөх муу муухайгаар ор тас мартаад аятайхан амьдрая гэж бодсон ч ажлынхан хүмүүстэй гарна. Болж өгвөл 7 хоногтоо 1 гарна. Утсаа авахгүй шөнөжин яваад 4-5 цагийн үед халамцуу согтуу л юм ирнэ. Утсанд нь янз бүрийн чат смс ирнэ. Надаас нууна хаана гээд л нилээн юм болно. Шөнө хэрүүл хиймээргүй байдаг.

Гэхдээ яагаад намайг доромжилж ханадаггүй юм бэ гээд сүүлд үнэхээр тэвчээр алдаад гар хүрсэн. Тэрнээс болоод одоо бүр мөсөн сална гэнэ. Гэтэл би салмааргүй байдаг. 2 охиноо бодоод байдаг. Яах вэ найзуудаа. Би бүр үнэхээр хэцүү байдалд орчихоод байна. Шүүмжилж болноо найзуудаа Баярлалаа.