Засгийн газраас их дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлогыг тууштай баримталж буйг БСШУСЯ-наас мэдээлж байна.

Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96 болж буурчээ. Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн байна.

Үүнээс зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, дөрвөн сургууль бусад сургуультай нэгдэж, дөрвөн сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгчээ.