Монголын кино урлагт өөрийн өнгө төрхийг хэдийнэ бий болгож чадсан залуу жүжигчин бол О.Долгор. Түүнийг манай үзэгчид “Үл таних эмэгтэй” киноны Зулцэцэг, “Ану хатан” киноны Мандарваагийн дүрээр мөн андахгүй.

Тэрбээр кино наадмын шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Academy awards 2013″ наадамд шилдэг эмэгтэй туслах дүрд нэр дэвшиж байсан юм. Түүнчлэн О.Долгор хайр дурлал, түүхэн гээд олон киноны саналд дарагддаг нь үнэн. Тэр ч бүү хэл саяхан жүжигчин О.Долгортой Япончууд хамтран ажиллах талаар санал тавьсан байна. Монголын кино урлагын нэгэн нүүр царай болсон жүжигчин бүсгүйг маань ийнхүү гадаадын мэргэжилтнүүд сонирхож эхэлжээ.

Б.НАРА