2019 оны 4 сарын 12-ны өдөр БНСУ-д зохиогдсон Олон улсын зэрэглэл өндөртэй "The 6th Luxury Brand kids Model Awards-2019"  тэмцээнд БЯЦХАН МИСС ОУХБ нь зургаа дахь удаагаа урилгаар оролцож байгаа билээ. Тэмцээний  ялагчаар Тайланд улсын мисс тодорсон бөгөөд  Монголчууд амжилттай оролцсон.  Тодруулбал, 

  • International Model Association TOP MODEL- Наянтайгийн АНАРГОО
  • Брендийн хүндэт элч -Э.ЭНХРИЙЛЭН, Н.ЭМҮЖИН, Г.НОМИН-ЭРДЭНЭ нар  Isabellag брендийн нүүр царай болох эрх авлаа.

Мөн

  • О.НОМИН-ЭРДЭНЭ - Evisu брендийн нүүр царай болох эрхийн бичиг
  • М.ТАНХИЛУУН - BADASOOP брендийн нүүр царай болох эрхийн бичиг авч эх орон элгэн сандаа баярлуулсан байна.