“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин  Батушка буюу Б.Баттулгын хувьд өнөөдөр баярт өдөр тохиож байна. Тодруулбал “Мөрөөдлийн театр”-ийн гурван жилийн ойн шилдэг  хөтөлбөрийн хаалтын  тоглолтын  үеэр  буюу дөнгөж сая  тэрбээр  МУСТА-аар цолоор энгэрээ мялаалж, уг шагналыг багшаасаа гардан авлаа.   

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 25-ны өдөр 30 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн жүжигчин  Батушка  шагнал авсандаа баяртай байгаагаа энэ үеэр хэлсэн бөгөөд түүнийг шагнал авсанд үзэгчид тасралтгүй алга ташилтаар баяр хүргэж байлаа.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батушкадаа МУСТА болсонд  уншигчдынхаа өмнөөс  хүргэе.