Бүгдэд нь оройн мэнд. Би одоо 28тай. Оюутан байхдаа яагаад ч юм нээх найз охин нтр гэдэггүй байж. Их сургуулиа төгсөөд шууд хөдөө уурхайд ажилд ороод өдий 6 жил өнгөрчээ.

21/7, 14/7 гэж явсаар 1 л мэдхэд цаг хугацаа харван одож. Одоо бол миний хүрээллийн танидаг мэддэг эмэгтэйчүүд маань бүгд л хүний хань хүүхдийн ээж болжээ. Миний гэрийхэн намайг эхнэр ав гэж шахаж нэхэж эхлээд одоо бүр дөжирсөн. Би ч өөрөө аясаараа ирэх л байлгүй гэж явсаар 1 мэдэхэд л 30 хүрэх гэж явна. 10 жилдээ гэнэн томоогүй үерлэхээр үерхснээс биш өөрөөр эмэгтэй хүнтэй амьдрал зохиож үзээгүй ээ. Одоо харин энэ гоонь амьдралдаа санаа зовоод байдаг боллоо. Эргэн тойрноо ажлаа бүгд л гэр бүлтэй болжээ танидагууд маань.

Шинэ хүнтэй танилцая гэхээр энэ ажил маань надад тийм зав өгөх биш. Гарая гэхээр байр машин банкны өрийг минь төлөх олигтой ажил хотод надад олдох хэцүү. ФБээр танилцах гэхээр арга эвээ олохгүй юм. Гадуур цахимаар их л муу муухай юм сонсогдоод тэр хэрээрээ хүмүүс ч санаа сууж. Надад одоо бол амьдралд ганц алдсан эмэгтэй байсан ч дүүрч л гэж бодогдож байна. Угаасаа миний насны эмэгтэй хүнийг би ойлгож байна, 18т биш шүүдээ. Энэ грүппийг уншаад байхад хүүхэдтэй ганц бие бүсгүйчүүд хүүхдийг минь хайрлах болуу гэж их санаа зовдог юм байна лээ.

Амьдралд сайн хүмүүс нь олон шүү дээ гэж хэлмээр байна. Миний ээж кино жүжиг дээр гардаг шиг ханийн заяа дуудуулаагүй ч дотроо их л хардаг юм шиг санагдаад өрөвдөх юм. Сайхан гэр бүл зохиож ээждээ сайн сайхан яваагаа харуулмаар байна. Заза гол асуудалдаа ороё.

Одоо миний байгаа нөхцөл байдалд яаж ажил амьдрал 2оо зэрэг зохицуулах вэ? Хүнтэй яаж танилцах уу? 

Жич: ажил дээр маань эмэгтэй хүн бараг байхгүй