Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  "Чимидийн толгой" гэдэг газар  малчин Л.Ганбаатарын үхэр өвчилсөн байдалтайгаар үхсэн байна. Улмаар   өнгөрсөн сарын  22-ны өдөр  үхсэн үхрийн чихийг аймгийн ҮХААГ-ын лабораторид шинжлүүлэхэд боом өвчин болохыг тогтоожээ. Тиймээс Хөвсгөл аймгийн ҮХААГ-ын мал эмнэлгийн албаны шинжилгээний хариуг үндэслэн Мөрөн сумын Засаг даргын 26-ы өдрийн захирамж гарган, тус газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Боом өвчин гарсан голомтод хоёр өрхийн есөн ам хүн, нийт 126 толгой мал, байгаа аж. Одоогоор боом өвчин гарсан голомтод  мал, амьтан нэмж өвчлөөгүй байна.