Дундад зууны үеийн шийтгэлүүдийг хараад байхад хүний бие махбодид илүү их өвдөлтийг мэдрүүлдэг шийтгэлүүд байсан мэт харагддаг. 

Хүний бие махбодид илүү их мэдрүүлэх шийтгэл нь Христийн шашны үеэс улбаатай болов уу гэж мэргэжилтнүүд таамагладаг. Бага зэргийн л зөрчил гаргавал төлөөсөнд нь нэлээд их өвдөлт мэдэрч нэг ёсондоо ям маханд нь ойлгуулах гэсэн утга бүхий шийтгэл гэж хэлж болохоор. 

Үүний нэг болох тусгай төмөр багийг энэ удаад танилцуулж байна. Эмэгтэйчүүд хэрэв хэл ам нь гүйцэгдэхгүй хэрүүлч, чалчаа бол энэ шийтгэлийн эзэн болдог байжээ. 

"Худалч хүний хазаар" гэх энэ багийг төмрөөр хийдэг бөгөөд гол үүрэг нь эмэгтэйчүүдийн хэт их чалчаа байдлыг дарах зорилготой гэнэ. Толгойдоо углан ам хэсэг рүү нь төмөр орж хэлийг нь доош дардаг байна. Хэрэв хэлээ хөдөлгөх л юм бол түүнийг нь зүсэж гэмтээх хурц иртэй зүйл амны хэсэгт байрладаг байна. 

Үүнийг эмэгтэйчүүдээс гадна худалч, хий хоосон цуу яриа дэгдээсэн этгээдүүдэд ч өмсүүлдэг байжээ. Энэхүү багийг 1567 оны үед Шотландад үүссэн хэмээн мэргэжилтнүүд таамаг дэвшүүлсэн байна. Хожим нь Британи, Германд түгээмэл болж бүүр хонхтой болжээ. Энэ нь гудамжинд хэн нэгний анхаарлыг татан бусдад нүдлэгдэн хийсэн хэрэгтээ улам гэмшин ухааруулах зорилготой аж.