Өнөөдөр нийслэл хотод цаг агаарын хувьд хүчтэй шороон шуургатай байгаа билээ. Энэхүү шороон шуурга нь хѳдѳѳ орон нутагт ч мѳн болж байгаа бѳгѳѳд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж.

Тухайлал,Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань сумдын нутгаар хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хѳдѳлгѳѳнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Түүнчлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүчтэй салхины улмаас барилгын дээвэр төмөр нэгэн иргэний автомашины дээрээс унажээ. Одоогоор энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл ирээгүй байгаа ч азаар хэн нэг хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байхгүй байна. Цаг агаарын энэ мэт үзэгдэл сүүлийн үед иргэд болоод улсад ихээхэн хохирол учруулж байгаа. Жишээ нь сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага хэд хэд гараад байгааг хэлэх нь илүүц биз. Тиймээс иргэд та бүхэн энэ мэт байгалийн хүчин зүйлээс хамааралтай эрсдэлээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.