Энэ долоо хоногт эх орондоо болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Нийгэмд хаврын хуурайшилттай холбоотой харамсалтай хэргүүд ар араасаа гарав. Тухайлбал, энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан. Мөн СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 16 айлын байшин шатав. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал, иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс онцгойлон анхааруулав. Түүнчлэн Нийслэлийн  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд ууланд дөрөвдүгээр сарын 18-нд ой хээрийн түймэр гарч 5 га газар галд өртөв. Үүнээс гадна Нийслэлийн ногоон бүсэд автомашинтай болон явган аялж зугаалахыг энэ сарын 15-ны өдрөөс  зургадугаар сарын 15 хүртэл хориглосон хотын даргын захирамж гаргасан юм. 

Мөн цаг уурын өөрчлөлттэй холбоотой өчигдөр нийслэл хотод цаг агаарын хувьд хүчтэй шороон шуургатай байв. Энэхүү шороон шуурга нь хѳдѳѳ орон нутагт ч мѳн болж байгаа бѳгѳѳд үзэгдэх орчин хязгаарлагдсан юм. Тухайлал,Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань сумдын нутгаар хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хѳдѳлгѳѳнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна.  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Хүүхдийн ордны ард барьж байсан барилгаас автомашин дээр цементэн чулуу унасан байна. Энэ тухай иргэн У.Ганбаяр өөрийн цахим хуудаснаа сэрэмжлүүлэг болгон нийтэлсэн юм. Харин энэ үйл явдлын талаарх дуудлага Цагдаагийн байгууллагад өнөөдөр 13.30 цагт ирсэн байна. Уг дуудлагын дагуу Цагдаагийн байгууллагынхан тухайн газарт одоо шалгалт хийж байна гэв. Энэ үеэр нэг хүн бэртсэн ажээ.

Ийнхүү хаврын цаг агаартай холбоотой дуулиан намжаагүй байхад С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №10: Э.Бат-Үүл хэргийг захиалж, Б.Булганыг хүчиндсэн тухай Ц.Амгаланбаатарын мэдүүлэг задарч нийгэмд жинхэнэ дуулианыг тарилаа. Үүгээр ч зогсохгүй ээ Ё.Батбаяр өөрийгөө С.Зоригийн хэргийн гэрч хэмээн зарлалаа явдал нь бүүр ч олон хүнийг гайхаширалд оруулаад авав.

Улс төрчид мөнгө угаасан хэрэгт хутгалдах боллоо. МАН-ынхан "Стандарт" банкны өрийг төлөхдөө мөнгө угаасан уу?  Шадар сайд Ө.Энхтүвшин “Стандарт” банкинд 40 сая ам.доллар төлснөө гавьяа байгуулсан аятай зарласнаас хэрэг явдал эхлэв.  “Эрдэнэт үйлдвэр”-ийг онц байдал тогтоон байж эзэгнэсэн МАН-ынхны цаад санаа ерөөсөө л гадны банкны өрийг өгөх нэрээр мөнгө угаах явдал байсан нь тодорхой болсон бололтой. Нөгөөтэйгүүр, Улсын их хурлын гишүүд, сэтгүүлч нарт эрүүдэн шүүлт хийдэг гэх бичлэгийг үзүүлсэнээс даруй сар болох гэж байгаа билээ. Эл асуудал өдгөө ч шувтрах шатандаа ороогүй байгаа юм. Мөн С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан "Түр хороо байгуулах” тухай тогтоолыг өргөн бариад, хэлэлцэж байгаа. Энэ талаарх  Отгонбилэгийн Содбилэг яагаад яараад байна вэ? нийтлэлээс уншаарай.

Манай улсын эдийн засаг огцом өөрчлөлт гарч, сайжирсан байдал үл ажиглагдсан хэвээр. Жижиг банкыг "дампууруулахад дөхөм байдаг уу" . Банк дампууруулаа зарлах нь иргэдийн хувьд маш том айдас байхад улстөр, эдийн засагч нарт хэвийн үзэгдэл бололтой. Ажилгүйчүүдийн ихэнхи хувийг Дипломтай иргэд эзэлж, хэрэглээний барааны үнэ 6,7 хувиар өсчээ үзүүлэлттэй гарав.

Энэ долоо хоногт спортынхон нам гүмхэн байв. Удахгүй Буудлага спортоор хичээллэх тамирчдын эгнээг өргөжүүлэх, шинэ залуу авьяаслаг тамирчдыг төрүүлэх, буудлага спортыг нийтийн хүртээл болгон сурталчилах, 2019-2020 онуудад зохиогдох залуучуудын Олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор буудлага спортын 2019 он Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Харин Соёл урлагийнхан гадны улс оронд өндөр амжилт үзүүлсэн мэдээг дуулгалаа. Тухайлбал, Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид Г.Мөнхбаяр буюу Becky нэр дэвшин өрсөлдөж “LBMA Star Awards” наадмаас “Азийн шилдэг дуучин”-аар тодорчээ. Мөн Монголын  “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу Billboard-ын “Hot Rock Songs” жагсаалтын 22-дугаарт эрэмбэлэгдсэн мэдээ залуусыг огшуулж байна.  Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар уг дууны борлуулалт долоо хоногийн дотор 1,056 хувь өсөж буюу нийт  6,000 орчим удаа татагдсан байна. Тус хамтлагийн “Yuve Yuve Yu” дуу  нь мөн ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3,000 ширхэг борлуулалттайгаар бас энэ жагсаалтын долдугаарт орсон байна.

 

 

Х.Даваа