“Киви” хамтлагийн дуучин, төгөлдөр хуурч Намуунаа Рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө олонд танигдсан дуучин бүсгүй. Түүнийг СГЗ Д.Ухнаагийн зээ охин гэдгээр нь сонсогчид нь сайн мэддэг билээ.

Укагаас дутахааргүй хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч тэрбээр таван настайдаа “Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гранпри шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох авъяас нь тодорсон гэгддэг. Хамтлагт орж, дуучин болохоосоо өмнө загвар өмсдөг байсан дууч бүсгүй саяхан болсон нэгэн тоглолт дээр ийнхүү гангарсан байна. Шаргал үст түүний имимжийг тайзны чөлөөт гангараа илүүтэй тодотгож өгчээ. 

Д.Ана