Нийслэлд  дөрөвдүгээр сарын 24-нд буюу энэ долоо хоногийн Пүрэв гаригт ОБЕГ, НЗДТГ-аас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” болно. Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд явагдана.  1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог бөгөөд иргэн бүр маш хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг албаныхан онцолж буй. Гэвч энэ талаар мэдээллийг иргэн бүр авч чадаагүй байгаа бололтой. 

Энэ сарын "25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоохоос гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно" гэдгийг дуулсан хүн цөөн байна. Иймд энэ пүрэв гаригт яах ёстой талаар хүргэе.

-Та зарлан мэдээллийн дохиог сонссон л бол тухайн байгаа газраасаа, орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд очих ёстой

-Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 болгосон гэдгийг мартаж болохгүй

-07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын  бүх замын хөдөлгөөн хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй 

лон улсын байгууллага гээд төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болно

-111 аюулгүйн талбай байгаа өөрт хамгийн ойр байрлаж буй газарт дохио дуугахаар цуглана

-төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох ёстой

Сүүлийн жилүүдэд нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан хийхээр болсон нь энэ юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ. Сургуулилалтын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 24-ний өдөр эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ болохгүй бөгөөд нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага гээд төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болно.  Харин 25-нд иргэдийг хамруулах дадлага сургуулилт болно. Энэ үеэр буюу 25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоохоос гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно. Учир нь газар хөдлөлийн үед хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна. Тиймээс гурван цагийн хугацаанд иргэдийг хүлээцтэй байхыг хүсэж байна.