Онцгой байдлын аврагчид тагтнаас унах гэж байсан согтуу эмэгтэйг аварчээ.

 
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Согтуу хүн цонхоор унах гээд байна” гэсэн дуудлагыг өчигдөр 17.42 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5 км зам туулан 17:56 цагт очиход иргэн Г /50 настай, эмэгтэй/ тагтан дээрээс унах гэж байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.