Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 24-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ТӨВ АЙМАГ

⏰09:00-13:00 цагт: Алтанбулаг сумын Арж, Цагаан толгойн гэр хороолол

⏰10:00-13:00 цагт: Зуунмод сумын Нисэхийн гэр хороолол

⏰11:00-17:00 цагт: Баян сум

⏰14:00-18:00 цагт: Зуунмод сумын Төв АЗЗА, Төв Ус ХХК-ууд


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004