Хөдөө орон нутгийн замд хамгийн их осол гарч амиа насаа алддаг байршлыг замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтран хийсэн иж бүрэн судалгааны тоон дүнд түшиглэн энэхүү газруудыг тогтоожээ.

Хамгийн олон удаагийн давтамжтай осол аваар гарсан эхний таван байршлыг нарийвчлалтайгаар нь гаргасан байна. Эдгээр байршилд гарсан ослуудын хохирогчид нь дандаа нас барсан гэдгийг албаныхан судалгаанд дурдсан аж. Үүнд:

1. Баянчандмань сумаас Хар хошуу хүртэлх УБ Дарханы 60-74 дэх км-т 14 км газарт 154 осол.

2. Төв аймгийн Аргалант сумаас Уушгийн хөтөл, Баянцогт сум, Галзуу харын худаг УБ-Өв-Ар чиглэлийн 35-67 дахь км-т 32 км газарт 125 тохиолдол бүртгэгдсэн.

3. Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөлийн 135-150 дахь км 15 км газарт 120 осол бүртгэгдсэн.

4. Эрдэнэ сумын нутаг Баян даваа, ШавартайУБ-Багануур дүүргийн чиглэлийн 50-68 дахь км-т 18 км газарт 68 осол бүртгэгдсэн байна.

5. Баян сумын Хоолтын даваа 9-р зөрлөг 24 км газарт 64 тохиолдол