Хятадын эмгэнэлт жүжгийн хаан “Цао  Юү”-ийн зохиол “Наран Ургахуй” эмгэнэлт  драмын  жүжгийг Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын хамт олон Улаанбаатар хотноо 04-р сарын 26,27-ны өдрүүдэд  буюу өнөөдөр, маргааш хоёр УДЭТ-ын тайзнаа тоглох нь ээ.

   Жүжгийн Ерөнхий найруулагчаар Монгол туургатан театрын Захирал Д.Мөнхбат ажилласан бол жүжигчин Р.Янжиндулам, МУСТА Д.Цэрэнчимэд, Б.Сүхбаатар, Б.Гансүх, Б.Энххэрлэн, Б.Дарь, С.Сувдаа, Э.Цэгмэд, Г.Тэмүүжин, Г.Тэмүүжин, Ж.Сандаг-Очир оролцон тогложээ. Мөн жүжгийн зураачаар С.Бат-Эрдэнэ, дуу шумны техникчээр МУСТА Ж.Батцэнгэл, гэрлийн  техникчээр Б.Бямбадавга, тайзны машинистээр МУСТА Ч.Төмөрбаатар, оёдолчноор МУСТА Ч.Батхишиг нар ажиллажээ.

   Энэхүү жүжиг нь “Давс мэт инээд, чихэр мэт нулимсны цаана эрээнтэй бараантай амьдрал үргэлжилж, ариун хайр, гэнэн мөрөөдөл, өш  хонзон, атаа жөтөө, Дантесын харц мэт үзэн ядалт, энэ бүхэнд бид хэдийнээ дасан, толгой өндийх ч завгүй амьдарч буйг, эмгэнэлт цагийг дэлгэн үзүүлэх нь уй гашуу бус, ухаарал нэмэхэд байдаг гэдгийг харуулах аж. Түүнчлэн жад мэт үгийн хурцаар сүлбэж, доройтуулсан ч удалгүй наран мандаж болдгийн учрыг ухааруулах бүтээл ажээ.