МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг тодруулсан гэнэ.

Түүнийг энэхүү албан тушаалд томилох болсон шалтгаан нь “Өмнө нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсанд байгаа” хэмээн тайлбарлаж байгаа. Сөрөг хүчин болон “ядарч” яваа Ардын намын залууст түүнээс өөр сонголт байгаагүй нь цаанаа ямар нэгэн учиртай л байж таарна. Н.Номтойбаяр Ардын намын залуусын эцсийн шийдвэр биш, үүрэг гүйцэтгэгч төдий гэж байгаа ч тус холбооны ерөнхийлөгч болох нь цаагуураа хэдийнэ тодорхой болчихсон мэт. Түүнийг НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеэс эхлээд л намынхан нь далдуур ч бай ил ч бай “Явдаг АТМ” хэмээн нэрлэчихсэн байсан. Энэ бүх ярианы утга учир нь өнөөдөр батлагдаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Ардын намын дэргэдэх НАМЗХ-ныхон түүнд өрөө төлж байна гэхэд хэлсдэхгүй л болов уу.

Байнга л хэл аманд өртөж, эцэг, эхийнхээ чихнээс хонх уядгаараа алдартай байсан МАК компанийн өв залгамжлагчдын нэг Н.Номтойбаярыг “УИХ-ын 2012 оны сон­гуу­лийн өмнөх жил Засгийн газарт орж ажил­лас­наар парламентын гишүүн болох “нүхээ малтсан” гэлцдэг. Энэ нь ч мөн л хэн нэг­нээр өрөө төлүүлсний илрэл байсан хэмээн тухайн үед ярилцаж байсан нь үнэний ортой. Ер нь Н.Номтойбаяр намынхныхаа төдийгүй бусад на­мынх­ны “хайр”-ыг татдаг нь хүчтэнээс хүчтэн хэмээгч мөнгөөр гангардагтай нь холбоотой биз ээ.

 

Р.САРАНГОО