Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байр 5 давхар барилгын 4 давхрын тагт дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр ОБЕГ-т ирсэн байна. Дуудлага  18:14 цагт ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11.5 км замыг туулан 18:30 цагт очиж, тус байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхрын 11 тоотод оршин суугч Г/7 настай, эрэгтэй/ гэрийнхээ тагтаар дамжин хөрш айлын тагтан дээр гарсан байсныг 5 дугаар давхраас аврах олс ашиглан хүүхдийг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Тиймээс эцэг эх асран хамгаалагчид хүүхдэд тавих анхаарлаа сулруулахгүй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.