УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилохоор санал болгосныг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь дэмжсэн байна.

Тэгвэл АТГ-ын даргад нэр дэвшиж буй З.Дашдаваа гэж хэн бэ?

Нэг. Анкет

Овог, нэр: Зандраагийн Дашдаваа

Мэргэжил: Эрх зүйч

Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр

Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

МҮДС Хууль зүйн ухааны магистр

 

Гурав. Ажлын туршлага

1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;

1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,

2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;

2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;

2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.

Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.