Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр анхан шатны шүүхэд болсон  ч тав дахь удаагаа  хойшилжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүгдэгчийн өмгөөлөгч Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан 5 өмгөөлөгч нараасаа татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 05 дугаар сарын 01-ний 10.00 цаг хүртэл хойшлууллаа.