Цагдаагийн байгууллагад Газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдыг залилан мэхэлж, их хэмжээний  хохирол учруулсан гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байна.

Иймд иргэд, байгууллага зээлийн барьцаанд авч байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа харъяа дүүрэг, хорооноос шаардлагатай лавлагаа, мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас албан ёсоор гаргуулан авахдаа зээл хүссэн иргэнийг байлцуулах.

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээл олгохдоо итгэмжлэлээр зээл олгохгүй байх.

Барьцааны гэрээ, зээлийн гэрээг баталгаажуулахдаа улсын бүртгэлийн газар зээлдэгчтэй хамт очиж, улсын бүртгэгчээр бүртгэлд оруулах зэргээр аливаа зээл хүссэн хүний зээлийн барьцаанд тавьж байгаа үл хөдлөх эд хөрөнгө тухайн хүний өмч гэдгийг баталгаажуулсны дараа харилцан тохиролцож, зээл олгож байх.

Дээрх зөвлөмжийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэд, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудад анхааруулж байна.