Орчлонгийн сайхан хүүхнүүдийг магтан дуулсаар 20 дахь жилтэйгээ золгож буй  МУГЖ Г.Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд 20-н жил” хэмээх хүндэтгэлийн тоглолт 3 сарын 9-нд 16:00 цагт “Соёлын төв өргөөн”-д ганцхан удаа тоглогдохоор болжээ. Тус тоглолтонд МУАЖ А.Долгор, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Ө.Уяанга, МУСТА С.Сэрчмаа, ЦДБЭЧ-ын эстрад симфони оркестр, Хөгжим Бүжгийн Коллежийн симфони оркестр, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар урилгаар оролцож МУГЖ Г.Эрдэнэбаттай хоршин орчлонгийн сайхан хүүхнүүдийг магтан дуулах нээ.

   Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 20 дахь жилдээ эгшиглэж байгаа “Орчлонгийн сайхан хүүхнүүд 20-н жил” хэмээх хүндэтгэлийн тоглолтонд урьж байна. Тоглолтын тасалбарыг 19-50 дугаарт захиалан үнэгүй хүргүүлээрэй. Мөн тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 86683000, 86684000 дугаараас лавлаарай.

Таныг урлагийн тэнгэр ивээг...