УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Хэнтий аймагт зургаадугаар сарын 30-ны өдөр болно. Уг нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ. СЕХ намуудын бичиг баримтуудыг нягтлаад 11 намд нь батламж олгохоор шийдвэрлэсэн байна.

Харин Иргэний зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй, Монголын хүний төлөө намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгэхээс татгалзжээ. Нийт 11 нам нөхөн сонгуульд оролцох эрхтэй болж, батламжийг нь гардуулж өглөө.

1. Хөдөлмөрийн үндэсний нам

2. Ард түмний олонхийн засаглал нам

3. Монголын ногоон нам

4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

5. Ардчилсан нам

6. Монгол ардын хувьсгалт нам

7. Монгол ардын нам

8. Дэлхийн монголчууд нам

9. Монгол консерватив нам

10. Зон олны нам

11. Үнэн ба зөв нам