Анх сошиал орчинд өгзөг Баярмаа нэрээр гарч ирсэн түүнийг фитнесс тамирчин гэдгээр нь тэр бүр хүн  хардаггүй. Түүний хувьд анх биеийн тэжээлийн дутагдалд орж, хэтэрхий туранхай байсан ч биеийн галбиртаа өөрчлөлт хийхийн тулд фитнессээр хичээллэх болж одоогийн төрхөө бий болгосон. 

Харин одоо бол тэрбээр фитнесс дасгалжуулагч болсон бөгөөд бусдад нь ч энэ талаараа мэдээлэл мэдлэг өгөхийн илүүд үзэгч нэгэн болжээ. Түүний хувьд сүүлийн үед цахим орчинд өөрийн биеийн галбирт хэрхэн өөрчлөлт орж байгаагаа гэрэл зургаар харуулах болжээ.