Олон нийтийн сүлжээнд “Хөвсгөлд алга болсон охиныг ангийн багш нь тооны машины хулгайлсан хэрэгт сэрдсэн” гэх мэдээлэл цацагдаад байна.

Багш нь охиныг 15000 төгрөгний үнэтэй тооны машин хулгайлсан хэрэгт сэрдсэн байна. Охин тэр тооны машиныг авсан эсэх нь тогтоогдоогүй гэв/ . Нөхдийнх нь өмнө, дараа нь ангид ганцааранг нь үлдээж байгаад багш нь элдэв зүйл байцаасан гэх яриа ч байна. Үүнд охин ичжээ. Гэхдээ ичиж зовсон охин дотуур байрнаасаа гарч яваад хөдөө байх гэрлүүгээ алхчихсан гэх таамаг ч байгаа. 

Охиныг чухам юунаас болж хоёр хоног сураггүй болсон шалтгааныг тодруулахад, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга н.Өнөрболд мэдээлэл өгөхдөө “Алга болсон 11 охиныг өчигдөр /2019.05.02/ сумаас таван км орчим зайтай ганц бие эмээгийнд байхад нь олсон. Тэр айлын цаана хамаатных нь айл байсан юм билээ. Тухайн өдөр охин эцэг, эхтэйгээ муудалцаж, анги дээр нь ч асуудал үүссэн гэсэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэлээ.