Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 5. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн нэгэн. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр.

Барилдлага: Арвидах 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Төмөр

Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. 06:46 цагт сар битүү болно. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.