Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаад байх үед Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр цагдаа, тагнуулын байгууллагын ажилтан болон энэ ажилд оролцсон иргэн хүн шалгагдаж байгаа.

Улмаар тагнуулын хоёр ажилтан болон ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг саатуулаад байгаа билээ.

Тэгвэл Б.Хурцаас өмнө саатуулагдсан Бархас болон Ү.Отгонбаяр нарыг батлан даалтад гаргасан байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хойшлуулашгүйгээр баригдсан 48 цаг  дуусч, өнгөрсөн сарын 25-нд  15 хоног саатуулах болсон. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх цагдан хорионы шүүх хурал маргааш болно.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.