Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулж Эрүгийн хуулийн тусгай ангийн 17,3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2,2-д зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 13:30 цагт хийхээр товложээ.  Иймд "Юнит сайклер" ХХК-д залилуулсан гэх иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болох шүүх хуралд оролцоно уу. 

Эл хэргийн хохирогч нь 668 хүн байгаа бөгөөд нийт хохиролын хэмжээ нэг тэрбум гаруй /1,606,639,500/ төгрөг аж.

Хаяг: БЗД-ийн 2-р дугаар хороо КТМС-ийн ард шүүхийн байр

Холбоо барих: 99278995 шүүгчийн туслах Д.Мөнхтогтох