Нѳхрѳѳ гэх сэтгэл хѳрѳѳд байгаагаа мэдрээд байна
2019/05/09
Би 24 настай. Нѳхѳртэйгѳѳ (26 настай) хүүхэдтэйгээ (1 настай) амьдардаг байсаан. Одоо тусдаа амьдраад 4 сар болох гэж байна. Би одоогоор ѳѳрийн аав ээжийнхээ гэрт амьдарч байна.
Нѳхѳр хүүхдээсээ тусдаа амьдрах болсон шалтгаан гэвэл үл ойлголцол болон нѳхрийн халамжгүй байдал, хамгийн ноцтой нь гэвэл хэд хэдэн удаа гар хүрсэн явдал (Тѳрѳѳд сар болоогүй байхад, шинэ жилийн ѳмнѳ дараа гээд л) юмаа. Үүнээс болоод миний сэтгэлд тэр их гомдлууд хуран хуралдсаар одоогийн энэ байдалд хүрчихээд яахаа мэдэхгүй хэцүү байгаа болохоор захидал бичлээ. Хүүхэд маань аав дээрээ байдаг.
Би сүүлийн үед нѳхѳр гуйгаад байсан болохоор нь хаяа ирэн очин байдаг болсоон. Намайг очиход хадмууд дургүйлхээд байдгийг би олж мэдсэн. (Эргэж ирэхгүй гээд явсан биздээ. Энэ одоо яах гээд ирээд байгаа юм гэж ярьдаг юм байна лээ)Тэрнээс хойш очьё гэж нээх бодохоо больсон. Үүнийг дагаад ч тэр үү дотроо хадгалсан гомдлоос болоод ч тэр үү салж болохгүй гэж бодсон ч гэсэн миний нѳхрѳѳ гэх сэтгэл хѳрѳѳд байгаагаа мэдрээд байна. Ийм тохиолдолд яах ёстой байдаг вэ ?
Муу хүн гэдгийг нь нэгэнт мэдэрсэн болохоор энэ чигтээ сэтгэлээ татаад авсан нь дээр үү?? Эсвэл хүүгээ бодоод хүүгийнхээ аавтай ойлголцохыг хичээгээд хамт амьдарсан нь дээр үү?? Чин сэтгэлээсээ хариулж ѳгч тус болооч хүмүүсээ. (Бас нэг юм нэмж хэлэхэд маргаанд би ч бас буруутай байсан л даа. Би түрүүлж алгадаж байсан, хэрүүл ѳдѳх гэх мэт
zochin · 2019/05/13
uuriguu hugjuulj sur bolovsrood huugee uur dere avad l sal
zochin · 2019/05/13
zochin · 2019/05/13
zugeer l sal
Зочин · 2019/05/11
Нэгхэн настай амьтныг орхиж явахдаа яахавдээ. Ёоё юу ч хэлэхэв дэ чамд. Зан аашаа жаахан тэвч.
155 · 2019/05/09
1 НАСТАЙ ХӨХҮҮЛ ХҮҮХДЭЭ НӨХӨР ДЭЭРЭЭ ХАЯЖ ЯВЖ ЧАДНА ГЭДЭГ ЧИНЬ ЧИ ХАР ЭНЕРГИТЭЙ ХҮН ГЭДГЭЭ БҮРЭН ХАРУУЛСАН БАЙНА. НӨХӨР ЧИНЬ ЧАМАЙГ ИРЭХ БАЙХ ГЭЖ МӨН Ч ИХ ХҮЛЭЭСЭН БАЙХ ДАА. ЗА БАРАГ ЗАМАА ХӨӨСӨН НЬ ДЭЭР. ЭРГЭЖ БУЦСАН ИЙМ ХӨХӨӨ ШУВУУ ШИГ ХҮҮХЭНТЭЙ ХЭН Ч СУУХ БИЛЭЭ. ХАДМУУД ЧИНЬ ДУРГҮЙЦЭХ НЬ ЗӨВ.
egch · 2019/05/09
deerhi zuvulguug bol demjij bn,changa buguud mash sain zuv zuvulguu bn,
Зочин эр · 2019/05/09
Чи нээх гомдоод байх шаалдлаггүй юм байна. Чи өөрөө түрүүлж гар хүрсэн гэдэг чинь зодолдож эхлэх шалтгана болж дээ. Чиний бардам зангаас болсон байна. Танай нөхөр чинь чамд дурлаж, чи зөвшөөрсөн нь чи түүнийг хүссэн үедээ алгадаж, дураараа аашлаж загнаж харааж зүхэж болно гэсэн үг биш. Нөхөр ч гэсэн хүн. Чи нөхөр намайг ойлгохгүй гэж өөрийгөө урдаа тавьснаас биш, нөхрөө ойлгоё гэж түүнийг өмнөө тавьж бодоод ярилцаж үзээгүй, түр тар хийж асуудал эхлээ байлгүй дээ. Нөхөр бас шартай юмны учир мэдэхгүй дураараа эрхэлж өссөн хүүхэд бололтой. Ер нь л 2 талд 2өөр хүмүүжилтэй өсцгөөсөн хүмүүс, нэг хүн болж хүмүүжтэл дорж хаяж 5 6н жил жаргал зовлонгоо хуваалцаж нээлттэй харьцаж тэсэж тэвчиж, бие биедээ буулт хийж хүлээцтэй хандах хэрэгтэй. Та 2ын хэн хэнд нь амьдралаа яаж ухаан зараад аваад явчихъя даа гэсэн ухаан алга. Хэн хэнд нь буулт хийх ухаан алга. Хэн хэн нь л "би", "би" гэдэг болж таарлаа. Чи муу хүн гэж нөхрөө муулж энэ сайтаар дамжуулж дэлхийгээр нэг зарлаж чадаж байгаа юм чинь, чи ч бас дутахгүй муу хүн болж таарлаа. Чамд өөрийн гэсэн бхаан байгаа бол. Өөрийгөө халамжлуулахаар дайтай болтол нь нөхрөө халамжилах байж дээ. Өгч байж авад юм. Тэрнээс биш, аваад л байдаг аваад л байдаг, цаддаггүй, нөгөөхдөө халамж өгч чаддаггүй, дээр нь мэддэггүй (аяга хоол хийж өгч, хүүхдийг нь гаргаж өгсөн л бол, энэ хайр халамжийн илэрхийлэл гүйцээ гэж боддог бол), мэдэхийг ч хүсдэггүй бол чиний наад яриад байгаа салаад тусдаа амьдрах замаас чинь өөр сонголт чамд харагдахгүй. Өөр хүнтэй суусан ч чи иймээрээ л байх тул, хэдэн жилийн дараа дахиад л наад асуудлаа ярьж, дахиад л салах болно доо. Нөхөр чинь ч бас адил. Тэгэхээр ярилцах, бас дахин ярилцахаас өөр замгүй. Ярилцаад ойлголцоод, бүлтгэр үрээ бүлтэгнүүлэхгүй амьдрах ухаанаа өөрснөө олж чадахгүй бол сэтгэлзүйч дээр очоод, хамт ололцоод. Өрийнхөө гаргадаг алдааг, нөхрийнхөө гаргадаг алдааг зэрэгцүүлж жагсааж бичээд, тэвчих шийдвэрлэх аргаа бас бичээд, хэзээ ч хуулж авахааргүй газар өлгөөд, өглөө бүр харж (яг л өрөөний ханын обой мэт ), байнга санаж явах л үлдэх шив дээ. Чадахгүй бол Ч...га царайлаад л хүнээс амьдрах ухаан гуйгаад явж байхаас яахав. Амьдралыг чинь алалцаж байж авч явдаг байхгүй юу. Гэхдээ хэн нэгэн хүнтэй биш өөртэйгөө алалцдаг юм. /чамд таарсан хатуувтар зөвлөгөө шүү/